Ангилал: Илтгэл, эссэ
Хамгийн анх наймдугаар ангидаа эссэ бичиж байж билээ (бага ангийн эссэ нэртэй зохион бичлэгүүдийг эс тооцвол шүү дээ). Захирал бүгдэд нь эссэ бичих даалгавар өгсөн ч хэдхэн хүүхэд л даалгавраа хийж тэр дундаас нь минийх гайгүй тоогдсонд тэр үедээ л додигор байсан санагдана. Үнэнийг хэлэхэд тэр нь эссэ ч гэж дээ та бидний сайн мэдэх ДЭҮ корпорацийн захирал Ким Ү Жин-ий "Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна" номны энд тэндээс хуулаад эвлүүлчихсэн голд нь ганц нэгхэн өөрийн санаагаа оруулсан нэг тиймэрхүү л юм байсан юм. Тэрнээс хойш эссэ рүү дөхөж очихоор 10аадхан бичвэр бичсэн бөгөөд хам...
Ангилал: Дурсамж
Амьдралд хандах үзэл бодол, санал дүгнэлтээ бурханаас заяагдсан торгон мэдрэмжээрээ дамжуулан утга төгөлдөр, яруу сайхан үгсээр дүрслэн буулгадаг хүмүүсийг яруу найрагч гэх. Миний бодлоор Монголд жинхэнэ яруу найрагч цөөхөн байдаг, дийлэнх нь зүгээр л гоё чамин үгээр хөөцөлдөгчид. Би бол мэдээж яруу найрагч биш. Угаасаа надад шүлэг бичих чадвар ч байхгүй, авьяас гэвэл дэндүү хол дутна. Тэгээд ч шүлэг бичих миний амьдрал биш. Гэхдээ шүлгэрхүү юм бичиж үзсэн шүү. Хүн бүрийн амьдралд бодох санах юмгүй балчир насны гэгээн дурсамжууд байдаг даа. Миний яг тийм дурсамжуудын нэг бол 13 насандаа сараач...
Ангилал: Илтгэл, эссэ
Хүний амьдралд юу эс тохиох билээ. Тэртээ олон жилийн өмнө хайрт хань, хөлд орж буй 2 хүүхдийнхээ эцгийг цаг бусаар алдсан эх надад нэгэнтээ хандсан юм. Юу гэвэл том хүү нь оюутан болж байгаа ажээ. Эцгээс нь хойш хоосон хонуулахгүйн тулд байдгаа барж байгаа эхэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх мөнгө хаанаас байхав. Ашгүй нэгэн төрийн бус байгууллага оюутнуудад тэтгэлэг олгож буй сураг дуулджээ. Тэр нь мэдээж хичээл номондоо зэгсэн сайны дээр 120 үгтэй эссэ бичиж дараа нь ярилцлаганд орон тэнцсэн оюутнуудад л тэтгэлэг олгохоор байв. Харамсалтай нь хүү хичээлдээ төдий л сайн биш, эссэ бичи...