Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад
Өмнө нь захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал оруулсан бол энэ удаад тухайн аргачлалыг ашиглаж бодохыг хичээсэн нэгэн бодлого орууллаа. Энд нэг зүйлийг анхааруулахад бодлогын нөхцөл, асуултаас шалтгаалаад аргачлалд дурьдагдсан зарим зүйл шалгагдахгүй орхигдож болох талтай болно. 3 дугаар курсэд байхдаа бодсон, мөн хичээлдээ тэр дундаа бодлого бодохдоо төдий л сайн биш болохоор алдаа дутагдалтай зүйл байж магадгүй шүү. Хэрэв буруу бодсон эсхүл санал зөрөхөөр зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Баярлалаа.
Өгөгдөл
Захиргааны хариуцлагын тухай хууль /цаашид ЗХт...
Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад
Оюутнуудын тухайн хичээл дээр цуглуулах онооны багагүй хэсэг нь бие даалтаас бүрддэг. Уул нь бие даалт гэдэг багахан хэмжээний судалгааны ажил байх ёстой. Харамсалтай нь ихэнхи оюутнууд бие даалтад төдийлөн ач холбогдол өгөлгүй хэдэн ном цуглуулж, copy-paste аргачлалыг ашиглан болсон болоогүй хэдэн өгүүлбэр холбоод өгчихдөг нь нууц биш. Энэ нь ганц ч гэсэн зүйл сурч авахыг бус хэдэн оноо цуглуулахыг л зорилгоо болгосон, өөрийгөө хуурсан явцгүй сэтгэлгээ боловч үнэндээ би ч тийм л оюутнуудын нэг байсаар ирсэн.
Энэ удаад оюутан болсоноосоо хойш хамгийн их сэтгэл, цаг зав гар...
Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад
Эрх зүйн ангийн оюутнуудын хувьд эзэмшвэл зохих хамгийн чухал чадвар нь бодлого бодоход суралцах явдал юм. Тиймээс өөрт олдсон захиргааны эрх зүйн бодлого бодох нэгэн аргачлалыг орууллаа. Би энэ аргачлалын дагуу бодлого бодон нэгэн уралдаанд түрүүлж байсан болохоор маш сайн аргачлал гэж хэлмээр байна. Дараа нь дэд профессор Г.Банзрагч багшийн энгийн, хэрэглэхэд хялбар хэрнээ маш ойлгомжтой захиргааны эрх зүйн бас нэгэн аргачлалыг оруулах болно. Багш шууд бэлэн загвар өгөөгүй, заасан зүйлүүдийг нь нэгтгэн өөрийнхөөрөө янзалж байгаа учир хараахан бэлэн болоогүй байгаа юм. Цаашид иргэн...
Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад
Би өөрөө МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид суралцдаг болохоор энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд шалгалтандаа хэрхэн бэлтгэх тухай АНУ-ын Миссури Их сургуулийн профессор К.Файнсийн бичсэн зөвлөгөөг оруулж байна. Энэхүү заавар нь аль ч эрх зүйн салбарын бодлогыг бодоход анхаарах нийтлэг ерөнхий зөвлөмжүүдийг төдийгүй багштай хэрхэн харьцах, дээд ангийнхнаасаа зөвлөгөө авах тухайг хүртэл тусгасан болно.
ШАЛГАЛТАД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ
АНУ-ын Миссури Их сургуулийн профессор К.Файнс доорхи зөвлөгөөг өгч байна. Хуулийн оюутны шалгалт бусад салбарыг бодвол их өвөрмөц ...
Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад
Сурагч, оюутнуудад эссэ бичих шаардлага байнга л тулгарч байдаг. Эссэ бичих чадвартай байх нь хичээлээс гадна сүүлийн үед ихээр зохион байгуулагдах болсон шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаануудад оролцоход ихээхэн хэрэгтэй . Өөрөөр хэлбэл эссэ сайн бичээд сурчихсан байхад сургалтын төлбөр бол асуудал биш гэх үү дээ. Тиймээс нэг хүнд ч гэсэн хэрэг болж юун магад хэмээн эссэ бичихэд анхаарах хамгийн энгийн сануулгыг тусгасан дараах зөвлөмжийг олж орууллаа.
ЭССЭ БИЧИХ АГУУ БӨГӨӨД САНААНД
ОРОМГҮЙ ДОЛООН САНУУЛГА
1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй
...